"Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр"-ийг эрчимжүүлнэ
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тоот тушаалаар шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн анхны хурлыг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус туршилтын хөтөлбөрийг ХНХЯ-аас МУЗН-тэй гэрээ байгуулан 2022 оны 6 дугаар сараас эхлэн Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй гэсэн 3 дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм.
Ажлын хэсгийн хурлаар “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулж, ХНХЯ, ХХҮЕГ, дүүргийн ЗДТГ, харьяа байгууллагууд болон бусад хөтөлбөрт оролцогч талууд үүрэг, оролцоо, хөтөлбөрт хамрагдсан өрхийн ахицын үнэлгээ, тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаашдын арга хэмжээг хэлэлцэн ажлын хэсгийн гишүүд зөвшилцөлд хүрлээ.
Дээш