Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөрийн зохицуулалт хийхэд баримтлах өвчний заавар боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/10 дугаар тушаалаар зааврыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан.
“Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний заавар”-ыг боловсруулах ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлэгийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болов.
Уг ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Магадлалын төв зөвлөлийн төлөөлөл оролцлоо.
Дээш