Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах ажил үргэлжилж байна
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хууль, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг яамдтай хамтран зохион байгуулсаар байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулсан хилийн цэргийн анги, тусгай салбарын захирагчийн Захиргаа хариуцсан орлогч нарын арга зүйн нэгдсэн цугларалтад танилцуулга, мэдээлэл хийж, холбогдох асуултад хариулт өглөө.
Дээш