Төрөлжсөн асрамжийн газрыг цахимжуулах төслийн уулзалтыг зохион байгууллаа
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг даалгаад тус яамны зүгээс дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Дээш