Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлага мэдээллийн төв 1800-0724 ажлын цагаар иргэдэд лавлагаа мэдээлэл өгөн ажиллаж байна
Дуудлагын нэгдсэн төв нь салбарын хэмжээнд иргэдэд үзүүлж
байгаа бүх үйлчилгээний талаарх мэдээлэл болон зарим үйлчилгээг нэг цэгээс буюу
1800-0724 тусгай дугаараар хүргэж байна.
Мөн вэб чат, нийгмийн сүлжээ, мессежээр дамжуулан холбогдох
нөхцөлийг бүрдүүллээ.
Сонсголын бэрхшээлтэй иргэн дуудлагын төв рүү видео
дуудлагыг вэб болон гар утасны аппликешн ашиглан хандах ба ингэснээр хэл яриа,
сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуулт, санал хүсэлтийг авах, шаардлагатай
мэдээллийг дохионы орчуулагчийн тусламжтай хүргэж үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлээд байна.
- Дуудлага мэдээллийн төвд:
- Нийгмийн даатгал
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ
- Сэргээх засах тусламж үйлчилгээ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил
- Нийгмийн халамж
- Хөдөлмөр эрхлэлт
- Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил
- Хууль эрх зүй
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн чиглэлээр холбогдох
мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээг хүргэн ажиллаж байна.