Итгэлцүүр тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тогтоож, дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Итгэлцүүр тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
боловсруулав.
Тогтоолын
төсөлд нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг
2024 онд шинээр тогтооход хэрэглэх итгэлцүүрийг “Итгэлцүүр шинэчлэн тогтоох,
тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний
өдрийн 238 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүртэй адил байхаар
тусгав.
Засгийн
газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолын хавсралтаар
баталсан итгэлцүүр нь 2022 он суурьтай бөгөөд 2024 онд батлах итгэлцүүрийг 2023
он суурьтай баталж, 2025 оноос мөрдөх юм.
Энэхүү
тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын болон нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсөвт
нэмэлт санхүүжилт шаардагдахгүй болно.
Та
бүхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлтэй танилцан саналаа тус яамны
Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт
tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт
хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.