Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнөөдөр (2023.12.07) хүлээн авч уулзлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс батлагдан гарч буй хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах заалтуудыг тусгах чиглэлд анхаарах, иргэний, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхийг хамгаалахад бодит дэмжлэг үзүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалтын онцлог” сэдэвт сургалтын хөтөлбөр боловсруулсан ба түүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тус дэд зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой бодит үр дүн гарах ажлыг төлөвлөж ажиллахыг хүслээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллөөс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг энэ онд тайлагнасантай холбогдуулан тус байгууллагаас ирүүлсэн зөвлөмжөөс Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах асуудлыг танилцуулж, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл ахлан явуулсан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү,, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам