Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний хэрэгжилтийн холбогдох журмуудын төсөлд санал авч байна

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д ”Төрөлжсөн асрамжийн газарт асруулагчийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах, төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх болон түүний төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, 19.8-д “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тогтоогдсон тэтгэврийнх нь 70 хувийг асруулж байгаа иргэнд, 30 хувийг тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.” гэж тус тус заасан.

Үүний дагуу Төрөлжсөн асрамжийн газарт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам”, “Төрөлжсөн асрамжийн газрын төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Төрөлжсөн асрамжийн газрыг магадлан итгэмжлэх, ажил, үйлчилгээ явуулах эрх олгох журам”, “Ажил үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ”, “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэвэр олгох журам”-ын төслийг тус тус боловсруулав.

Уг журмын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье. Холбоо барих албан тушаалтан: Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Майчимэг. Утас:263383. цахим хаяг: maichimeg@mlsp.gov.mn

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Журам
2 Танилцуулга
Дээш