Сүхбаатар аймагт хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх сургалт зохион байгуулав
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ажилтан, ажил олгогчдын оролцоо, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ажилтан, ажил олгогчдын оролцоо, сургалт хэлэлцүүлэг”-ийг 2023 оны 11 дүгээр сарын 09-10-ны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Дорнод, Хэнтий аймгийн ХХҮГ, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл мөн оролцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болоод дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахад тулгамдаж буй асуудал юу байгааг хэлэлцсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээчид мэдээлэл танилцуулга хийж, оролцогчидтой санал солилцон, тодруулга өгөв.
Дээш