Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2018 оны 4 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан
Нийгмийн хамгааллын чиглэлээр
- Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, үзэл баримтлалын төсөл боловсруулах ХНХЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, НДЕГ болон дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга мэргэжилтэн, ТББ-ын судлаач эрдэмтэн, МХЕГ-ын мэргэжилтэн, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөлөл, МУИС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажлын 10 хоног ажиллаж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслүүдийн эхний хувилбаруудыг боловсруулаад байна.
- Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 09 дүгээр тогтоолоор байгуулсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий” ажлын хэсэгт ажиллаж тооцоо, судалгаа, танилцуулгыг боловсруулав.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан “Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар Засгийн газарт чиглэл өгөх” ажлын хэсэгт орж ажиллалаа.
Хавсралт хэсгээс бүрэн эхээр нь татаж авна уу.