Гадаад харилцааны сайд, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын “Mонгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг батлах тухай” хамтарсан тушаалын төсөлд санал авч байна
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.29-т “Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг гадаад харилцааны болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан.
Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Mонгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны адилтгах албан тушаалын жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах жишиг цалин хөлсний хэмжээг батлах тухай” Гадаад харилцааны сайд, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулав.
Хамтарсан тушаалын төсөлд өгөх саналаа Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хамтарсан тушаалын төсөл болон танилцуулгыг хавсралт хэсгээс татаж авна уу.