Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагч төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газрын тогтоолын болон журмын төсөлд санал авч байна

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэн баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.10-т Даатгуулагч төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална гэж заасан.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагч төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмын төсөл, танилцуулгыг боловсруулав.

Та бүхэн Засгийн газрын тогтоолын болон журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Хавсралт хэсгээс тогтоол, журмын төсөл, танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 төсөл
Дээш