“ЖУРАМ, МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ” ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан.

Нийгмийн даатгалын сангаас 2023 оны хагас жилийн байдлаар 118 мянган даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмж, жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авахаар эмнэлгийн хуудас бичүүлсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/176 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай дүэрм, журам, заавар, аргачлалыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан байгуулсан.

Тус ажлын хэсгийг  хурлыг 2 удаа хуралдан  “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам, эмнэлгийн хуудасны маягтын загварыг тус тус боловсрууллаа.

          Эмнэлгийн хуудас цахимжиж ажилласнаас хойш гарч буй үр дүнг тусгав. Үүнд:

-иргэний ийш тийш явах ачаалал буурч, мөнгө хэмнэсэн байх;  

            -төрийн байгууллагууд  холбогдох програмтай байх, ашиглах;   

            -байгууллагуудын дундын програмд мэдээллийг цаг алдахгүй түргэн шуурхай  ил тод нээлттэй болгож тусгах;

           -хяналтын системийг хэрхэн бүрдүүлж шийдвэрлэж ажиллах зэрэг тус тус болно.      

Эмнэлгийн хуудас цахимжсанаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас олгох үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, 118 мянган даатгуулагч (иргэн)эмнэлгийн хуудас олгох үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, цаг хугацаа зардал хэмнэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах,  ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарч байна.

              Иймээс ажил олгогч, даатгуулагч, хүн, төрийн бус байгууллага та бүхэн “Журам, маягтын загвар батлах тухай” төсөлд саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.               

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ТУШААЛ
Дээш