Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

 Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.8-д “Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл /цаашид "төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэд тус тус ажиллуулна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.12-т “Төв зөвлөл болон салбар зөвлөлийн эрх, үүрэг, хурлын дэг, маргаан шийдвэрлэх үйл явц, ажлын тайлан, хариуцлага зэрэг харилцааг зохицуулсан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж тус тус заасан.

            Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, дүрмийн төслийг тус тус боловсруулав.

Та бүхэн “Дүрэм батлах тухай” Засгийн газрын төсөл, дүрмийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон дүрмийн төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.

.

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Тогтоол
Дээш