200 гаруй иргэнд анхан шатны зөвлөгөө, 15 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг ганцаарчилсан хэлбэрээр үзүүлээд байна

Үер усны гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны гэр оронгүй болсон хүүхэд, гэр бүлийн тоог нэгтгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийн ажилласан талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээ ирүүллээ. 

Өнөөдрийг хүртэл 100 орчим иргэн өдрийн үйлчилгээ, 61 иргэн түр орогнох байранд хоноглох үйлчилгээнд хамрагдсаны 30 хувь нь хүүхэд байна. 

127-р сургуульд байрлах түр хамгаалах байранд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчид ээлжлэн ажиллаж, өчигдөр оройны байдлаар үерт өртсөн 200 гаруй иргэнд анхан шатны зөвлөгөө, мэдээлэл, 10 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг ганцаарчилсан хэлбэрээр үзүүлээд байна. 

Өнөөдөр 127 дугаар сургууль дээр ажиллаж байгаа Баянгол дүүргийн сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнээр ахлуулсан сэтгэл зүйчдийн багынхантай Хөдөлмөр нийгмийн, хамгааллын дэд сайд С.Зулпхар уулзаж, нөхцөл байдлыг тодруулан  ажиллалаа. Мөн гамшигт өртсөн иргэдэд үзүүлж буй сэтгэл зүйн үйлчилгээний арга зүй, анхаарах асуудлын талаар газар дээр нь ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн саналыг сонссон юм.   

Тэд хоноглох байранд хоноглосон 27 иргэнтэй ярилцах байдлаар сэтгэл зүйн байдлыг тодруулж, 4 том хүн, нэг хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө үзүүлсэн талаар 16 цагт тайлагналаа. 

Хүүхдүүдэд тусгайлан хөгжлийн хөтөлбөр боловсруулан “OneSky Mongolia” байгууллагатай хамтран хөгжлийн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байна.

Дээш