Сөүлийн Эмэгтэйчүүд, гэр бүлийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал БНСУ-ын Нийгмийн бодлого судлалын хүрээлэн (KSPI), Сөүлийн эмэгтэйчүүд, гэр бүлийн сангийн (Сөүл хотын харьяа агентлаг) төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад
БНСУ-ын талаас Солонгосын Нийгмийн
бодлого судлалын хүрээлэн (KSPI) -ийн дарга, гишүүд болон Сөүлийн Эмэгтэйчүүд,
гэр бүлийн сангийн Жендэрийн тэгш байдлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким
Мин Жон нар оролцсон юм.
Солонгосын
Нийгмийн бодлогын хүрээлэн (KSPI) нь БНСУ-ын нийгмийн бодлогыг судлах,
хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус судалгааны байгууллага
юм. Тус хүрээлэн нь 1989 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн хамгаалал, хөдөлмөр
эрхлэлт, нийгмийн даатгал, хүн ам зүй ба демографийн өөрчлөлт, эмзэг бүлгийн
иргэдийн орон сууцны бодлого, нийгмийн тэгш бус байдал зэрэг өргөн хүрээний
асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг.
Уулзалтаар
цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Монгол Улсад хүн ам зүйн
олон асуудал тулгамдаж байна. Тухайлбал, гэр бүл салалт, төрөлт буурч, насжилт
нэмэгдэх, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн
хэлбэрүүд шинээр бий болох хандлагатай байна. Хүн амын өсөлтийг дэмжих, удмын
санг хадгалах, алслагдмал бүс нутгийн малчин иргэдийг дэмжих, жендэрт суурилсан
хүчирхийллийг бууруулахад чиглэсэн сайн туршлага судлах, үндэслэлтэй бодлогын
судалгаа хийхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга
А.Даваажаргал илэрхийлсэн.
БНСУ-ын
нийгмийн бодлого, судалалын хүрээлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
доктор Пан Сүн Ил судалгааны ажил, үр дүн, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэлээ.
Мөн
уулзалтын үеэр Сөүлийн Эмэгтэйчүүд, гэр бүлийн сантай хамтран ажиллах санамж
бичиг байгуулахаар тохиролцлоо. Тус сан нь БНСУ-ын Сөүл хотын төрийн захиргааны
харьяа агентлаг бөгөөд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн хөгжил,
гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхэд асаргаа, жендэрт суурилсан хүчирхийлэл,
бэлгийн хүчирхийлэл, технологи ашиглан үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн
хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлдэг
дэмжлэг чиглэлээр ажилладаг төрийн сан юм.
Уулзалтын
үеэр Солонгос дахь нийгмийн бодлогын судалгааг хөгжүүлэх, Монгол улсын нийгмийн
хамгааллын салбартай академик түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр
оруулсан доктор Ким Жонгү, Монгол Улстай хамтарсан онол практикийн хурлуудад
идэвхтэй оролцож нийгмийн хамгааллын бодлого, гэр бүл, нийгмийн халамж,
хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр судалгааны ажил, бүтээл туурвиж ирсэн доктор Пак Вон Чуль нарийг ГБХНХ-ын
Сайдын тушаалаар “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг
гардууллаа.