Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон улсын сургалтад хамрагдлаа

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2023 оны 07 дугаар сарын 03-наас 14-ний өдрүүдэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн Академи”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Тус сургалтад Олон Улсын хөгжлийн байгууллагын болон 30 гаруй улсын Засгийн газар, Ажил олгогч, Үйлчдвэрчний төлөөлөл бүхий 95 оролцогчдыг хамруулжээ. Манай улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Э.Хатантуул оролцсон байна. Сургалтаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр баримталж буй улс орнуудын бодлого, амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцжээ. Мөн залуучуудын зохистой ажлын байр, тэдэнд тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага, чиг хандлагын талаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын олон улсын судлаачдын судалгаатай танилцаж, улс орны төлөөллүүд, оролцогчид өөрсдийн туршлагыг хуваалцсан байна.


uploaded picture

uploaded picture

Дээш