Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр нар Олон Улсын Валютын сангийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар валютын сангийн төлөөлөгчдийн тавьсан асуултад тодорхой тайлбар мэдээлэл өгсөн. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн төлөв, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох шийдвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх зайлшгүй шаардлага, цаашид гарах үр дагаврыг хэрхэн тооцсон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө. 

Уулзалтад ОУВС-гийн талаас Ажлын хэсгийн ахлагч Хатагтай Ангана Банержи, Суурин төлөөлөгч Сёк, Хьюн Юн, шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосьян, Эдийн засагч Ву Ий нарын төлөөлөгчид оролцлоо.

Дээш