Залуучуудын "Стартап улсын уралдаан-2023"-ын үндэсний ялагч тодорлоо

Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Стартап” Улсын уралдааны орон нутаг болон улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ жилийн улсын уралдаанд нийт 209 багийн 400 орчим залуучууд бүртгүүлэн оролцсоноос өнөөдөр зохино байгуулсан үндэсний ялагч тодруулах арга хэмжээнд шалгарсан 15 баг финалын шатанд төслөө танилцууллаа.  

Финалын шатны шүүгчээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Санхүү эдийн засгийн сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа эрхэлсэн проректор доктор, профессор Г.Батхуяг,  “UB CAB” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, “Niito COO, Startup Mongolia Board”-ын гишүүн З.Уянга нар финалын шатны шүүгчээр ажиллаж үндэсний аваргуудыг тодрууллаа. 

УРАЛДААНЫ ҮР ДҮНД ШҮҮГЧДИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР:

3-р байр 3 тодорч тус бүр 15,000,000₮ - ийн санхүүжилтийн эрх авлаа:

  • Oneday JOB - Ажилтан шаардлагатай байгууллага болон ажил хайгч хоорондыг платформоор дамжуулан холбох хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем.
  • Хөөрхөн Эрдэнэт баг - Цаасны хог хаягдлаар хийсэн эко шахмал түлш
  • HybOrg баг - Биет болон виртуал хувцасны хосолсон хэрэглээ борлуулалтыг хангасан платформ.

2-р байр 2 тодорч тус бүр 17,000,000₮ - ийн санхүүжилтийн эрх авлаа:

  • Eco pass баг - Нэг удаагийн гарын саван болгон ашиглах боломжтой мандат болон тараах материал.
  • AVR Plus  баг - Хиймэл оюун ухаанд суурилсан Виртуал дохионы хэлмэрч

Тэргүүн байранд:

Металанд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч 20,000,000₮-ийн санхүүжилтийн эрхийг гардлаа.  

Улсын уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, SMS, Startup Mongolia, West method компани хамтран зохион байгууллаа. 

Үйл явдлын гэрэл зургийг хүлээн авна уу

Дээш