Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэв

Авлигатай тэмцэх газраас  2019-2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өгсөн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг  танилцуулах  хэлэлцүүлгийг  өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар,  яамны холбогдох газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүд болон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн  зөвлөлийн гишүүн А.Баянмөнх, Г.Баярсайхан, Ц.Батболд, Д.Гантөмөр нар оролцов.

Ахмад настанд халамжийн сангаас олгох дэмжлэг, хөнгөлөлт, Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжийн биелэлтийн талаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл,  хуримтлалын сангийн хөрөнгийн ашиглалтын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Г.Даваахүү нар Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд танилцуулга хийв.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс нийгмийн хамгааллын салбарын цахимжуулалтын байдал, даатгалын лавлах утас, ахмад настны халамжийн үйлчилгээ,  нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн талаар асуулт тавьж, санал солилцлоо.

Дээш