Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ
Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал боловсруулах ажлын хэсгийн хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3 дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ удаа Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар
зөвлөлийн боловсруулсан аргачлалын танилцуулгыг хэлэлцлээ.
Дотрын өвчний 7 бүлгийн заалт тус бүрээр мэргэжлийн эмч,
багш эмч нар танилцуулга хийсэн. Хэлэлцүүлгээр тус аргачлалыг Олон Улсын ICF ангилалд
оруулах, заалт бүрд хяналтын хугацааг оруулах, 4.3.36 дахь заалтад багажийн
шинжилгээний өөрчлөлтөд томьёо оруулах зэрэг санал гарсныг хэлэлцсэн.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл
мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн
магадлах төв комисс, Дотрын анагаах, ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Аймаг,
дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын гишүүд, магадлагч эмч нар,
ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Одоогийн байдлаар Чих, хамар хоолойн өвчин судлалын мэргэжлийн салбар
зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар комисс, Дотрын анагаах ухаан
судлалын мэргэжлийн салбар зөвлөлүүд боловсруулсан аргачлалаа танилцуулаад
байна.