УРИЛГА - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажлын ерөнхий зураг, интерьер дизайн, төсөв боловсруулах компани сонгон шалгаруулах


Төслийн нэр: Монгол Улсын Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл;

Зээлийн дугаар: Санхүүжилтийн хэлэлцээр MN-6697;

Зөвлөх үйлчилгээний нэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажлын ерөнхий зураг, интерьер дизайн, төсөв боловсруулах компани сонгон шалгаруулах;

Тендерийн дугаар: ОБҮДХЭТ/202303001; C1-CS-2023-3;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны санхүүжилтийн хүрээнд Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийг хэрэгжүүлж, энэхүү зөвлөх үйлчилгээг санхүүжүүлж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийт 2980 мкв талбайн барилгын засварын ажлын ерөнхий зураг, интерьер дизайн, 3D зураг, төсвийн зардлын тооцоог 2 сарын хугацаанд боловсруулна.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг дараах цахим хуудаснаас авна уу.

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй дараах  эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг цахимаар болон цаасаар ирүүлнэ. Үүнд:

1.  Ерөнхий шалгуур үзүүлэлт

1.1   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт; 

1.2   Шүүхийн тусгай архивын тодорхойлолт;

1.3   Татвар болон нийгмийн даатгалын газрын тодорхойлолт;

1.4   Тусгай зөвшөөрөл: З.Т-2.1 Архитектур, барилга бүтэцийн зураг төсөл;

1.5   Тусгай зөвшөөрөл: Т.З-10.2 Барилга байгууламжийн ажлын төсөв;

2. Үнэлгээний шалгуур үзүүлэлт:

2.1   Зөвлөхийн ажлын туршлага: Хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зөвлөх компанийн танилцуулга, холбогдох нотлох баримт бичгүүд;

2.2   Санхүүгийн чадавхи: 2020, 2021, 2022 оны аудитаар баталгаажуулсан  санхүүгийн тайлан;

2.3   Ижил төстэй гэрээний туршлага: Гэрээ, гэрээг амжилттай гүйцэтгэсэнг нотлох ажлын тайлан, гэрээ хүлээлцсэн акт тус бүрийг хуулбарын хамт ирүүлнэ. / гэрээний агуулга ба иж бүрдэл нь уг зөвлөх үйлчилгээтэй ижил байна/

Зөвлөх компанийн үндсэн мэргэжилтнүүдийн чадвар: Компанийн үндсэн мэргэжилтэн, багийн чадварын талаарх товч мэдээлэл ирүүлнэ. /Мэргэжилтнүүдийн намтар, холбогдох материалыг эхний шатанд ирүүлэхгүй/ 

Дэлхийн банкны чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлт, оноо:

•  Зөвлөх компанийн ажлын туршлага:

Зөвлөх нь 8-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай

•  Зөвлөхийн санхүүгийн чадавх:

Зөвлөх нь сүүлийн 3 жил /2020, 2021, 2022/ тасралтгүй ашигтай ажилласан байх ба тухайн жилүүдийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байна.

•  Зөвлөхийн ижил төстэй гэрээний туршлага:

Зөвлөх нь 2020, 2021, 2022 оны хугацаанд дор хаяж жил бүр 1 /нэг/ гэрээг амжилттай гүйцэтгэсэн байх ба ижил төстэй гэрээний үнийн дүн 155, 960,000 төгрөгөөс тус бүр доошгүй үнийн дүнтэй байна.

•  Зөвлөх компанийн үндсэн мэргэжилтнүүдийн чадвар:

4.1 Барилгын инженер (мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай)

4.2 Архитектурын инженер (мэргэжлээрээ 5-8 жилийн (доошгүй) ажилласан туршлагатай)

4.3 Цахилгааны инженер (мэргэжлээрээ 5-8 жилийн (доошгүй) ажилласан туршлагатай)

4.4 Мэргэшсэн төсөвчин (мэргэжлээрээ 5-8 жилийн (доошгүй) ажилласан туршлагатай)

Зөвлөх компанийн ажлын туршлагад авбал зохих доод оноо: 70

дээд оноо: 100

Оноо

[ 10 - 15 ]


[ 20-25 ]

 

[ 10-15 ]

 

 

 

[ 30-45 ]

/Үндсэн мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагыг эхний шатны үнэлгээнд харгалзахгүй тул нотлох баримт ирүүлэх шаардлагагүй/

 Сонирхсон хуулийн этгээдүүд Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн Зээлдэгчийн 2018 оны журмын III хэсгийн 3.14, 3.16, 3.17-д заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг дагаж мөрдөнө. 

 Зөвлөх нь төсөл арга хэмжээг гүйцэтгэх туршлага, чадвараа нэмэгдүүлж бусад компанитай түншлэлийн, эсхүл туслан гүйцэтгүүлэх хэлбэртэй эсэхийг тодорхой зааж өгнө. Түншлэлийн хувьд түншлэлийн бүх гишүүд гэрээг бүхэлд нь хамаарна.

 Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар 9.00-18.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ битүүмжилж дор дурдсан хаягаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.00 цагаас өмнө ирүүлнэ.

 Анхааруулга: Зөвлөхийн мэдүүлэгт Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг тусад нь хавтаслаж ирүүлнэ. Тус хавтасны эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн итгэмжлэгдсэн этгээд гарын үсгээр баталгаажуулна.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, С.Амарын гудамж,

Сан Бизнес Центр, 501 тоотод байрлалтай “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн худалдан авалтын ажилтан Б.Оюунцэцэгтэй доорх хаягаар холбогдоно уу.

Цахим шуудан: procurement@mesp.mn; Утас: +(976)-75057570;

Хавсралт файл
Гарчиг Татах
1 АЖЛЫН ДААЛГАВАР
2 TERMS OF REFERENCE
Дээш