"ХЭДС-ийн 2023 оны төсвийг үр дүнд суурилан төлөвлөсөн нь" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн хүрээнд “ХЭДС-ийн 2023 оны төсвийг үр дүнд суурилан төлөвлөсөн нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой энэ төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалт хэлэлцүүлгээр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны төсвийн онцлог, Орхон, Дорноговь, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох 2023 оны төсвийг үр дүнд суурилан төлөвлөсөн тухай болон төрийн байгууллагын ажилтнуудын ажлын чиг үүрэгт шинжилгээ хийх аргачлалын төслийг танилцуулан хэлэлцлээ.
Арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэлсэн үгэндээ, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төлөвлөлт, санхүүжилт, хуваарилалттай холбоотой зарим зохицуулалтыг хийж өгснөөр тухайн арга хэмжээний үр дүнг бодитой тооцох, төлөвлөх, төсвийг үр дүнтэй зарцуулах, санхүүжилтийг оны эхнээс шууд, тасралтгүй олгох зэрэг боломжууд бүрдсэн” болохыг цохон тэмдэглэлээ.
Дээш