Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хөдөлмөрийн хяналтын асуудлаарх дээд түвшний форум"-д оролцлоо
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Испанийн хаант улсын Хөдөлмөр, нийгэм, эдийн засгийн яамтай хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн хяналтын асуудлаарх дээд түвшний форум”-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар оролцлоо.
Форумын үеэр “Хөдөлмөрийн хяналтын чиг үүрэг, хамрах хүрээ”, “Бүтэц, тогтолцоо”, “Бодлого, төлөвлөлт, мониторинг”, “Хөдөлмөрийн хяналтын байцаагчдын статус, нийгмийн баталгаа”, “Хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх арга зам” зэрэг сэдвээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ОУХБ-ын Хөдөлмөрийн удирдлага, хөдөлмөрийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга (Joaquim Pintado Nunes)-тай уулзалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын бүтэц, тогтолцооны нөхцөл байдлын үнэлгээг ОУХБ-тай хамтран хийж, хөдөлмөрийн хяналтын асуудлаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлж ажиллахаар тохиролцлоо.