Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос тавьсан хүсэлтийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
ХБХЭХ-ноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх, түрээсийн болон ипотекийн орон сууцны асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд тавьж шийдвэрлүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харьяалалд шилжүүлэх гэсэн үндсэн гурван санал тавьсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс Нийгмийн халамжийн багц хуулийг боловсруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг энэ хуулийн төсөлд тусгах, түрээсийн болон ипотекийн орон сууцны асуудлыг Барилга хот байгуулалтын яаманд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон Хөдөлмөрийн хяналтын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн орлогын хүрээнд тодорхой хэмжээнд шийдвэрлэх, Агентлагийн асуудлыг үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийж, засаж сайжруулахад анхаарч ажиллах талаараа тайлбар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
Дээш