ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ - Залуучуудын сайн дурын ажлын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт, журам, стандартын төсөл, сайн дурын ажлын арга зүйн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Залуучуудын сайн дурын ажлын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт, журам, стандартын төсөл, сайн дурын ажлын арга зүйн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд:
- Залуучуудын сайн дурын ажлын хууль, эрх зүйн орчин, арга зүйн удирдлага, зохион байгуулалтад дүн шинжилгээ хийх;
- Залуучуудын сайн дурын ажлыг зохион байгуулдаг байгууллагуудад хууль, эрх зүйн орчинтой холбоотой тулгардаг асуудлуудыг тодорхойлох;
- Залуучуудын сайн дурын ажлын арга зүйн гадаадын улс орнуудын сайн жишээ, туршлагын талаар танилцуулга бэлтгэх;
- Залуучуудын сайн дурын ажлын хууль, эрх зүйн орчин, арга зүйн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зөвлөмжийн төсөл боловсруулах, холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт, стандарт, журмын төслийг боловсруулах;
- Зөвлөмж, холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт, стандарт, журмын төслийг төрийн, иргэний нийгмийн байгууллагын 20-оос доошгүй төлөөлөлтэйгээр 2 удаа хэлэлцүүлэх;
- Зөвлөмж, холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт, стандарт, журмын төслийг эцэслэн боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгөх.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
Зөвлөхөд дараах шаардлага тавигдана. Үүнд.
Боловсрол
- Хууль, эрх зүй, боловсрол, нийгмийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
Туршлага
- Баримт бичиг боловсруулах туршлагатай;
- Мэргэжлийн ур чадвар
- Судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийх, дүгнэлт гаргах;
- Уулзалт, хэлэлцүүлгийг хөтлөн чиглүүлэх;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг чөлөөтэй ашиглах;
- Хурдтай, бие даан ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалттай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 102, утас: 261152)