ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн хэлэлцүүлэгт танилцуулахаар бэлтгэж байгаа юм. Залуучууын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд залуучуудын талаар мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх асуудал тусгагдсан.      
Тиймээс залуучуудын асуудлыг тогтмол судлах, мэдээллийн эх үүсвэрийг бий болгох,  залуучуудын өнөөгийн дүр төрхийг тодорхойлох нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний салбарын хэмжээнд ашиглах онлайн програм хөгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний зорилго оршино.
Гүйцэтгэх ажил:

  • Залуучуудын талаархи үндсэн үзүүлэлт/үндэсний хэмжээнд – Залуучуудын талаарх үндсэн буюу түгээмэл хэрэглэх статистик мэдээлэл, эх сурвалжийн хамт: 
  • Бүсийн болон орон нутгийн статистик мэдээлэл – Залуучуудын талаарх орон нутгийн статистик мэдээллийг агуулна. Хэрэглэгч статистик мэдээллээс хайлт хийх, шүүлтүүр тавих зэрэг өргөн боломжтой байна. 
  • Танилцуулга, илтгэл – Залуучуудын статистик мэдээлэлд үндэслэн бичсэн танилцуулга, ШУ-ны өгүүллэг, илтгэл байна.
  • Судалгааны каталог – Залуучуудын чиглэлээр хийгдсэн судалгааны аргачлал, ажлын тайлан, судалгааны анхдагч мэдээллийн баазыг байршуулна. Залуучуудын хөгжил, оролцооны түвшинг илтгэх үзүүлэлтүүд, индексийн тооцоо, тэдгээрт зарцуулагдсан төсөв, зардлын мэдээллийг цаашид тооцож, нэгдсэн тайланг оруулна. Мөн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай үзүүлэлтүүдийг нэмж тооцоход анхаарч, сангийн үзүүлэлтүүдийг баяжуулна.
  • Аргачлал, ангилал, стандарт – Статистик үзүүлэлтүүдийг олон улсын жишгийн дагуу, бусад орнуудтай харьцуулахуйц байдлаар тооцон гаргасан арга зүй, ангилал, стандартын баримт бичгүүдийг агуулсан байна. Хэрэглэгч тодорхой үзүүлэлтийг хэрхэн тооцсон талаарх мэдээллийг эндээс авах боломжтой юм.
  • Бусад-Дээрх ангилалд хамаарахгүй бусад мэдээлэл багтсан байна. Үүнд өргөн хүрээнд ашиглагддаг үндэсний хэмжээний хууль, бодлого, хөтөлбөрүүдийг агуулж болно. 

Захиалагч:    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 
Хугацаа:    2017 оны 06 дугаар сарын 26-аас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэнэ.
Бүрдүүлэх материал:
 Сонгон шалгаруулалтад оролцогч нь хуулийн этгээд байх ба уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /сонирхолоо илэрхийлсэн албан бичиг, нийтлэл, бүтээл, ижил төрлийн ажлын туршлага, ажилтнуудын ур чадвар, боловсрол, ажил байдлын талаарх намтар, зөвлөх үйлчилгээг үзүүлэх аргачлал, ажлын төлөвлөгөөний төсөл /мэдээллийн сангийн загвар ирүүлвэл сайн/, үнийн санал/-ийг ирүүлнэ.
Мэдүүлгээ 2017 оны 06-р сарын 16-ны 17.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү. 
Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Өргөдөл хүлээн авах хаяг: 
 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, Засгийн газрын II байр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. 
2 давхар 207 тоот өрөө. Утас 262624
 

Дээш