Хөдөлмөрийн нөхцөлийн багц стандартын хэлэлцүүлэг зохион байгуулав

“Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2022 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх хүрээнд Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн багц стандартыг шинэчлэх ажлыг тус яамнаас Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн Д.Нарансүхтэй хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү хэлэлцүүлгээр:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага буюу MNS 5080 стандарт /2002 онд батлагдсан/ болон, 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжилд тавигдах ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ. MNS 4990 стандарт /2000 онд батлагдсан/-ын талаар танилцуулан санал, зөвлөмжийг тусган хэлэлцлээ.

MNS 5080 стандарт: Ажлын байран дахь тоос, хорт бодисын өртөлтийг хэмжиж, түүнээс ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхэд тавигдах шаардлагыг тогтоодог. Энэ стандарт үндэсний хэмжээнд тоос, химийн бодисын шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчин, хордлогоос урьдчилан сэргийлэхэд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн эрүүл ахуйн гол стандартуудын нэг юм.

MNS 4990 стандарт: Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал хийхэд тавигдах шаардлагыг тогтоосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд уг стандартыг мөрдөж байна.

            Өнөөдрийн хэлэлцүүлэгт салбарын яамд, нийгмийн түншлэлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцож, санал зөвлөмжөө өгөв.

Дээш