Нийгмийн халамжийн цахим үйлчилгээний хэрэгжилт хүртээмжтэй байдлыг сайжруулах талаар үүрэг чиглэл өгөв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нийгмийн халамжийн цахим систем болох ehalamj.mn-ээр иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд хүндрэл бэрхшээл гарч байгаа эсэхтэй газар дээр нь танилцахаар Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Тэрээр, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон, тус дүүргийн 5 дугаар хорооны мэргэжилтэн, иргэдтэй уулзаж цахим системийн эерэг сайн тал болон гарч буй хүндрэлтэй асуудал, сайжруулах боломжтой саналуудыг сонссон.
Иргэдэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг гардан хүргэж буй хороо дүүргийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч зөвлөн туслах арга хэмжээг шуурхай авч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, дүүргийн ХХҮХ-ийн удирдлагатай цахим уулзалт хийн тодорхой үүрэг чиглэл өглөө.
Нийгмийн халамжийн ehalamj.mn цахим системд 72 төрлийн үйлчилгээнээс 64 үйлчилгээ бүрэн нэвтэрч, иргэд халамжийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдээд байна.
Дээш