“Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйл,  Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д  хамтарсан баг ажиллахаар тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаар хамтарсан баг нь ижил чиг үүрэгтэй байхаар байгаа тул нэг журмын төсөл боловсрууллаа.

Хамтарсан багийн ажиллах энэхүү журмын төсөд анхан шатанд хамтарсан багийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүн, гишүүн тус бүрийн хүлээх үүрэг, үзүүлэх үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээний дарааллын тухай нарийвчлан тодорхойлсон. Ингэснээр хамтарсан багийн ажиллах зарчим, арга барилыг журмаар зохицуулж, тодорхой болгох нь хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажиллах олон салбарын мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэх, тэдний ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

    Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү.  Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журам”-ын төсөл
Дээш