ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, дэх заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын урьчилан сэргийлэх үйлчилгээний сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, холбогдох эрх зүйн баримт бичиг боловсруулахад дараах чиглэлүүдээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй ТББ-уудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх
үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- Байнгын асаргаа шаардлагатай тархины саа, саажилт, аутизм, даунтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
- Тархины саа, саажилттай байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх асаргаа үйлчилгээний талаар эцэг, эх, асран хамгаалагчдын ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа
- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр явуулын сургалт зохион байгуулах
- Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш сурган хүмүүжүүлэгчдэд нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах
- Хүүхэд хөгжүүлэх төвийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах
- Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээний талаар сургалт зохион байгуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдын чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг төвийг ажиллуулах бодлогын судалгаа хийж, зөвлөмж боловсруулах
- Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
Ажил гүйцэтгэх хугацаа:
Дээр дурдсан ажлыг 3 сарын хугацаанд хийж
гүйцэтгэнэ.
ТББ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зорилтот бүлэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн үүсгэн байгуулсан ТББ байвал давуу тал болно.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн албан бичиг, үнийн саналын талаарх мэдээлэл)-ийг 2022 оны 09 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,