ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ - Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар тайлангийн зөвлөмжийг орчуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх салбар дундын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ

НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар тайлангийн зөвлөмжийг орчуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх салбар дундын төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ

             НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах Хорооноос ирүүлсэн  Монгол Улсын ээлжит 10 дугаар тайлангийн зөвлөмжийг орчуулах, зөвлөмжийг хэрэгжүүлэх салбар дундын төлөвлөгөө боловсруулна.

Зөвлөх нь дараах ажлыг гүйцэтгэнэ.

-          Салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах;

-          Конвенцын зөвлөмжийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх уулзалт зохион байгуулах;

-          Зөвлөмжийг батлуулах үе шат хүртэл хамтран ажиллах;

 ЗӨВЛӨХИЙН УР ЧАДВАР, СОНГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

        Зөвлөх нь дор дурдсан чиглэлээр мэргэшсэн байна.Үүнд:

 Боловсрол: 

-            Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, уншиж танилцсан материалдаа дүн

шинжилгээ хийх чадвартай;

-            Нийгэм судлал, жендэрийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй

-            Хүн амын бүлгүүд, эмэгтэйчүүдийн  чиглэлээр мэргэшсэн;

-            Нийгмийн ажил, сэтгэл зүй, боловсрол судлалаар мэргэжил дээшлүүлсэн; 

Туршлага:

-            Эмэгтэйчүүд, гэр бүл, нийгмийн хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай байх;

-            Бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийх туршлагатай байх;

-             Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан

-             Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн тайланг боловсруулсан, ажлын хэсэгт ажиллаж байсан бол давуу тал болно;

Мэргэжлийн ур чадвар:

-          Албан бичиг баримт бичиг боловсруулах;

-          Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;

-          Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;

-          Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;

-          Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;

-          Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-          Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;

-          Зөвлөхийн товч танилцуулга;

-          Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;

 Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох материалыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагаас 00 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 261415 хаягаар ирүүлнэ.

Дээш