Монгол Улсад протез, ортопедын үйлчилгээниий чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Герман Улсын “Human Study” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал профессор Кристиан Шлиерфтай хамтран “Монгол Улсад протез, ортопедын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх нь” сэдэвт салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нээж, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопед болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт, хууль эрх зүйн зохицуулалт” Айфо байгууллагын суурин төлөөлөгч “АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд туслах технологийн талаарх гаргасан зөвлөмж, ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн “Туслах технологийн түргэвчилсэн үнэлгээ” судалгааны үр дүнг танилцууллаа.
Профессор Кристиан Шлиерф нь Монгол Улсад ЭМЯ, Улсын 2,3 дугаар төв эмнэлэг, ГССҮТ, ШУТИС-ийн Био механикийн инжинер багш болон Сувилахуйн сургуулийн багш нартай, Түгээмэл хөгжил төвд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөлтэй, Эрхэм чанар ХХК, СЗСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Тэрээр “Монгол Улсад чанартай протез, ортопедын үйлчилгээг сайжруулах хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэхэд анхаарах асуудал”-ыг танилцуулж, зөвлөгөө өгч ажиллаа.
Хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллүүд болон холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд, протез, ортопедын хэрэгсэл үйлдвэрлэдэг болон оруулж ирдэг байгууллагуудын төлөөлөл 110 гаруй хүмүүс оролцлоо.
Цаашид протез, ортопедыг сайжруулах талаар талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.
Дээш