“И-ЖОБ ПЛАТФОРМ"-ын хөгжүүлэлт төлөвлөгөөний дагуу амжилттай явааг онцоллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар И-жоб платформын үйл явцад үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсад ажиллаж байгаа Дэлхийн банкны олон улсын мэдээлэл технологийн зөвлөх Ашиш Жошиг хүлээн авч уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, ажлын хэсгийн ахлагч С.Зулпхар уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем хөгжүүлэлтийн явцад Дэлхийн банкны зүгээс анхаарал хандуулж буйд талархан санал зөвлөмжийн хүрээнд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.