"Бага насны хүүхдийн хөгжил" арга хэмжээний төсөл боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулав
Боловсрол шинжлэх ухааны сайдын “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай”2022 оны А/326 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний төслийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан салбарын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Бага насны хүүхдийн цогц хөгжил” арга хэмжээний үзэл баримтлал, баримт бичгийн төсөл, болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн зөвлөхийн зөвлөмжийг Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар танилцууллаа.
Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж, ажлын хэсэгт хуралдаан танилцуулахаар боллоо.
Дээш