ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ - “Кейс шийдвэрлэлт”-ийг эмхэтгэсэн хэрэглээний гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий нийгмийн ажилтнуудын албан хэрэгцээнд зориулсан “Кейс шийдвэрлэлт”-ийг эмхэтгэсэн хэрэглээний гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

    Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

1.     Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах чиглэлээр боловсруулагдсан эрх зүйн баримт бичиг, судалгаа, шинжилгээний материалыг судлаж, санал боловсруулна. Үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хуулийг дагаж гарсан дүрэм, журам, стандартыг судлах.
  • Etuslamj.mn болон genderhub.mn байршуулсан судалгааны материалуудыг судлах.

2.     Нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны Нийгмийн ажилтнууд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн үйлчилгээг амжилттай шийдвэрлэсэн кейсүүдийг судлан, гарын авлага хэлбэрээр эмхэтгэх.  Гарын авлагын төсөлд дараах асуудлыг тусгасан байна. Үүнд:

2.1.   Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацааг хамруулах /2017-2022.03 сар хүртэл/

 Дээр дурдсан ажлыг 1,5 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  Боловсрол: 

  • Сэтгэл судлал, гэр бүл, жендэр, нийгэм, хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно.
  • Эрх зүйч чиглэлээр мэргэшсэн.

 Туршлага:

  • Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв эсхүл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Үйлчилгээ үзүүлэх чиглэлээр судалгаа хийж, гарын авлага, материал боловсруулж байсан туршлагатай байх;
  • Өмнө кейс менежементийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийж байсан  бол давуу тал болно.

Хэлний ур чадвар:

  • Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд эзэмшсэн.

            Мэргэжлийн ур чадвар:

  • Албан бичиг баримт бичиг боловсруулах;
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Засгийн газрын II байр,

Харилцах утас: 51-261415.

Дээш