Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгч байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 30-нд 14.00-17.00 цагийн хооронд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгч байна.

Та бүхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүрээнд асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Дээш