Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд болон тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын арга зүйн сургалт зохион байгууллаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Бэлгийн хүчирхийллийн хохирогч болон тэдний гэр бүлийн гишүүдэд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө" өгөх 16 цагийн модуль боловсруулж, арга зүйн сургалт зохион байгуулав. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нийт 80 гаруй албан хаагч хамрууллаа.

Сургалтаар хүчирхийллийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, хамгааллын үйлчилгээний стандарт, үйлчилгээний санхүүжилт, хүний эрхэд суурилсан хохирогч төвтэй хандлага, хохирогчийн сэтгэцийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдтэй ажиллах арга зүй,  хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн гэмтэл засал, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээ мэргэжлийн түвшинд  үзүүлэхэд шаардагдах арга зүйг олголоо.

Энэхүү сургалтыг Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн дэмжлэгтэйгээр Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ, Хүйсийн тэгш эрх төв ТББ-тай хамтран зохион байгууллаа. 

#Нэгдүгээрт_Хүүхэд

Дээш