ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГОО БАТАЛЛАА



Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 сарын А/111 тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллага бүр ажил, үйлчилгээндээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ээлтэй орчин бүрдүүлж ажилтан албан хаагчдын ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэгдсэн “Хүүхэд хамгааллын бодлого” баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага бүр өөрийн онцлогт нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлого боловсруулан баталж, хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээ, орчин бүрдүүлж ажиллана.