Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бодлого, Түншлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Бауман энэ сарын 24-нөөс 28-ны өдөр Монгол Улсад айлчилж байна.

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр Ерөнхийлөгч, ноён Марк Бауманыг хүлээн авч уулзаж тус банкны Монгол Улсад баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас "Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр" төслийг Монголд хэрэгжүүлж байгаа. 

Энэ төсөл нь бизнес эрхлэлттэй холбоотой олон салбарын үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэж байгаа юм.  Тухайлбал иргэдийн харилцах дансыг хүйсээр ангилдаг болох, санхүүгийн салбарын статистик мэдээллийг жендэрийн мэдрэмжтэй болгох, аж ахуйн нэгжийн тооллогыг хүйсээр ангилан гаргах зэрэг олон ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтад Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Стратеги, Бодлогын Газрын Ахлах Зөвлөх Стефен Островски, Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Стратеги, Бодлогын Газрын Шинжээч Беатрис Раванетти нар оролцлоо.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: