Асуулт, хариулт

http://www.gadpwd.gov.mn/index.php/news/449?fbclid=IwAR1U_ygDxCTBon3fXoaWWi0dSywyAoaai37f6vhirBz-Phe1A_3hHd66_38

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар хуулийн заалтаар богиносгосон цагаар ажилладаг вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 85.1.1.Ажилтны ажлын цагийг богиносгох тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан заалтын дагуу богиносгосон цагаар ажиллана.

2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог машины шар тэмдгийг хэзээ, хаанаас авах вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (11-р хороолол, 2-р сургуулийн урд) 309 тоотоос Даваа, Лхагва, Баасан гарагийн 11:00-15:00 цагуудад олгоно. Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв Холбоо барих утас: 96642396, 99023731

3.Түнхний хагалгаанд орсон хиймэл эрхтэн, протезтэй хөдөлмөрийн чадваргүй болсон хүнийг яагаад группээс хасдаг вэ?

-Түнхний хиймэл үе солиулаад хагалгаа амжилттай болсон тохиолдолд хөдөлмөрийн чадвар сэргэсэн гэж үзээд группээс хасна.

4. Ариун цэврийн өрөөний стандартын талаарх мэдээллийг өгнө үү?

-5.7 Ариун цэвэр-эрүүл ахуйн зориулалттай өрөө

5.7.1 Ариун цэврийн өрөөнд тэргэнцэртэй хүнд зориулсан нэгээс доошгүй тасалгааг төлөвлөх ба түүний хамгийн бага урт, өргөний хэмжээ 1650 мм х 1800 мм байна.

5.7.2 Нийтийн бие засах хэсгийн нэг өрөө (кабин)-г тулгуур, таяг болон бусад тоног, хэрэгсэл ашигладаг хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж хажуугийн хана дагуулсан бариул, хувцасны өлгүүр, бусад хамрагдах тоноглолын хамт тохижуулж төхөөрөмжлөнө.

5.7.3 Бие засах өрөөний орцын хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй харах боломжтойгоор таних тэмдгүүдийг өнгөөр болон товойлгон бичиж байрлуулах ёстой. Таних тэмдгүүд нь бүх барилгад адил байна. Эрэгтэй, эмэгтэй хүн бие засах өрөөг цуг (нэг дор) байршуулахыг хориглоно.

5.7.4 Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэргэнцрээс суултуур дээр шилжиж суух боломжийг хангахын тулд ариун цэврийн өрөө (кабин)-нд байгаа суултуурын хажуу хэсэгт тэргэнцэр байршуулах чөлөөт орон зай (талбай) гаргана.

5.7.5 Эрэгтэй хүний нийтийн бие засах өрөөнд шалнаас 400 мм өндөрт нэгээс доошгүй тооны хөтөвч (писсуар)-ийг байршуулах ба түүний хоёр хажуу талд тулж барих бариулыг босоо чиглэлд тоноглоно.

5.7.6 Нийтийн зориулалттай бие засах өрөөний гар угаах хэсэгт нэгээс цөөнгүй тосгуурыг шалнаас 800 мм-ээс ихгүй өндөрт, хажуугийн хананаас 200 мм-ээс багагүй зайд, толь, гар хатаах төхөөрөмж болон гар нүүрийн алчуур хатаах өлгүүрийг (доод ирмэг хүртэлх зай) шалнаас 900 мм-ээс ихгүй өндөрт байршуулна.

5.7.7 Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шүршүүрийн өрөө нь 800 мм х 900 мм-ээс багагүй хэмжээтэй, тулах гар бариул, хөдөлгөөнгүй бэхэлсэн түшлэгтэй сандал зэргээр тоноглогдсон байна. Шүршүүрийн өрөөний өмнө хэсэгт тэргэнцэртэй хүн саадгүй орж ирэх хангалттай орон зайг бүрдүүлнэ.

5.7.8 Усанд орох өрөөнд тэргэнцэртэй хүний хөдөлгөөнд зориулсан хангалттай чөлөөт орон зайг бүрдүүлэх ёстой. Усанд орох онгоцыг хананд бэхэлсэн гар бариул, онгоцны ирмэг дээр суух суудлаар тоноглоно.


Дээш