Үндэстэн дамнасан корпрацын тухай ОУХБ-ын тунхаглал сэдвээр нийгмийн түншлэгч талуудын уулзалт болж байна

“Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр ба үндэстэн дамнасан корпорацын тухай ОУХБ-ын тунхаглал” сэдвээр нийгмийн түншлэгч талуудын сургалт, уулзалт болж байна.      

2023 оны 3 дугаар сард батлагдсан энэхүү /MNE/ тунхаглал нь үндэстэн дамнасан корпорац, нийгмийн бодлогын зарчмын гурван талт тунхаглал юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагуудын нийгэм, хөдөлмөрийн салбарт оруулах эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, хүн бүрд зохистой хөдөлмөрийг бий болгох зорилготой.

MNE тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гарч буй хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн чиглэлээрх хууль тогтоомж, хөтөлбөр, арга хэмжээнд тусгуулах зорилготой тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

ОУХБ-ын Женевийн товчооны Бизнес болон үндэстэн дамнасан корпорацын асуудал хариуцсан мэргэжилтэн Юля Гэршинкова, Ази, Номхон далайн бүсийн товчооны Ажлын байр, ААНБ-ын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кэлвин Сержант нар сургалтыг удирдаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэргүүлэх чиглэлийг Үндэстэн дамнасан корпорацын тухай ОУХБ-ын тунхаглалын зарчимтай уялдуулан тодорхойлох, тогтвортой хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх боломж сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Дээш