Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах зүүн бүсийн сургалт зохион байгуулав

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон бусад холбогдох төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн батлагдсан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудал шийдвэрлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавх бэхжүүлэх зүүн бүсийн сургалтыг Дорнод аймагт зохион байгуулав.

Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлал, Мэдрэл судлалын салбар зөвлөл холбогдох чиглэлээр мэдээлэл хийлээ.

Сургалтаар Засгийн газрын 2021 оны 173 дугаар тогтоол “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475, А/812 хамтарсан  тушаал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал”, Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/807, А/216 хамтарсан тушаал “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”-ийг тус тус шинэчлэн баталсан эрх зүйн бичиг баримтыг таниулж, нэгдсэн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн багийн эмч, Нэгдсэн эмнэлгийн дарга, нар нийт 89 эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл хамрагдлаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг тус сургалтад оролцогчдоос гадна Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд, Эрүүл мэндийн газар, өрхийн эмч, Нэгдсэн эмнэлгийн эмч, Ерөнхий боловсролын сургуулийн Дэмжлэгийн багийн гишүүд, Сургуулийн өмнөх боловсролын Дэмжлэгийн багийн гишүүд нийт 200 гаруй төрийн байгууллагын албан хаагч, удирдлагуудад зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, төрөөс баримталж буй бодлого, хууль, эрх зүйн ойлголт, дүрмийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангахад салбаруудын уялдаа, хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгч байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Дээш