Жил бүрийн 5 дугаар сарын 17-н олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна.

Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байсан. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг 3 оронтой болгох шийдвэр гаргаж 108 болгосон юм. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн.

2022 оны 1-р улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 536 мянга гаруй дуудлага иржээ.

Гал унтраах ангийн, цагдаагийн, эмнэлгийн түргэн тусламжийн утсыг цээжээр мэддэг шиг хүүхдийн түргэн тусламжийн утсыг хүн бүр мэддэг байя

Дээш