Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын форумд оролцож байна


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ оны 4 дүгээр сарын 19-20-нд цахимаар болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын форумд оролцож байна.

Сайд А.Ариунзаяа форумын Ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас залуучуудаа дэмжих бодлого, зорилтуудыг дэвшүүлж ажиллаж байгааг танилцуулав. Түүнчлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль анх удаа баталж, хуулийн дагуу залуучуудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүд, дэмжих санг байгуулж, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж үндэсний хэмжээнд залуучуудын асуудал хариуцсан бүтэц, тогтолцоог бүрдүүлэн тэдний оролцоог хангахад онцлон анхаарч буйг тэмдэглэв.

Энэ жилийн Залуучуудын форум нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл болон 2022 оны Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалтын үндсэн сэдэв болох “Ковид 19 цар тахлын үр дагаврыг багасгах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” сэдвийг хэлэлцэнэ.

Дээш