Техникийн ажлын хэсэг хүүхдэд зориулсан хөтөлбөрийн агуулгыг хэлэлцэж, санал зөвлөмж өглөө

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureМонгол Улс болон АНУ-ын хооронд Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхдээ хохирогч төвтэй арга барилд тулгуурлах, хохирогч хүүхдэд учирсан бие махбодь, сэтгэцийн гэмтлийг харгалзан цогц үйлчилгээ үзүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдийг өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төр, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах юм.

Тус ажлын хэсэг нь төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд боловсруулах хүүхдийг хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, нөхөн сэргээх, үйлчилгээний арга зүйг сайжруулах чиглэлээр боловсруулах сургалтын арга зүйн гарын авлага, удирдамж болон бусад баримт бичигт мэргэжлийн санал, зөвлөмжийг өгөх зорилготой.

Өнөөдрийн хуралдаанаар цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалахад шаардлагатай зан дадлыг хэвшүүлэх, цахим орчинтой холбоотой гэмт хэрэг, зохисгүй зүйлсээс айх бус илүүтэй зоригтой зөв алхам хийх талаас нь зан хандлагыг төлөвшүүлэх, өсвөр үеийнхний хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ойлголт чадварыг олгох, гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хувь нэмрээ оруулах чадвартай хүүхэд залуусыг бэлтгэх, төлөвшүүлэх зорилготой “Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хүүхдэд зориулсан хөтөлбөр, “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” хөтөлбөрийн агуулгыг хэлэлцэж, санал зөвлөмж өглөө.

Дээш