"ЖОБ ЦЕНТР" төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, "И-ЖОБ платформ”-ын хөгжүүлэлтийг сайжруулах уулзалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн 2.1.2.8-д дэвшүүлсэн "Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн
бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн
түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох"
зорилтын хүрээнд байгуулагдсан “Жоб центр” төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан
Монголын хөдөлмөрийн биржүүдийн холбоо болон Жоб центр төвүүдийн төлөөлөлтэй уулзалт
зохион байгууллаа.Уулзалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем
"И-Жоб платформ”-ын сайжруулалт, хөгжүүлэлт болон хөдөлмөр эрхлэлтийн
чиглэлээр ижил төстэй үйлчилгээ үзүүлж буй томоохон аж ахуй нэгж
байгууллагуудтай дата мэдээлэл солилцох, системийн түвшинд холбох ажлыг хамтран
зохион байгуулж, оролцогч талуудад ойлгомжтой хялбар байдлаар шийдэл гаргах,
Жоб центр төвүүдийн үйл ажиллагааг цахимжуулах, тусгайлсан модуль хөгжүүлж, үр
дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцон, ажил хэрэгч яриа өрнүүллээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан
холбогдох албаны хүмүүст тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж, үйл
ажиллагааг эрчимжүүлэх талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.