"Startup 2022" Шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдааны бүртгэл 4-р сарын 17-н хүртэл үргэлжилнэ


Уралдааны зорилго:

Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад олон улсын тэмцээнд шилдэг багаа оролцуулах зорилготой.

 Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур: 

 Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус

15-34 насны Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид байж болно

 Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ОРОЛЦОО төслийн төгсөгчид

 Гарааны бизнес, бизнес эрхлэгчид

 Зохион байгуулагчид:

Санаачлагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Зохион байгуулагч: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хэрэгжүүлэгч: 

- Стартап Маркетинг Спэйс ХХК

- Стартап Монгол ТББ

- JCI Монгол байгууллага

 Уралдааны хугацаа:

Улсын аварга шалгаруулах уралдааныг 2022 оны 04-р сарын 01-нээс 2022 оны 05-р сарын 05-ны хооронд зохион байгуулна.

 Уралдаан зохион байгуулах үе шатууд:

Нэгдүгээр үе: 2022.04.01 - 04.17

- Бүртгэл, анкет

Хоёрдугаар үе: 2022.04.18 - 04.30

- Эхний чиглүүлэг сургалт /Бүртгүүлсэн бүх багууд хамрагдана/

- "Speed pitch" 1-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, 40 баг/

- Онлайн менторинг /шалгарсан 40 баг/

- "Competitive pitch" 2-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, шилдэг 12 баг/

Гуравдугаар үе: 2022.05.01 - 05.05

- Онлайн менторинг /шилдэг 12 баг/

- "Final pitch day" эцсийн шалгаруулалт 

 Шагналын сан:

Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно. 

1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг 

2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/

3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/

 Нэмэлт шагнал: 

Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны 05 сард болох  JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулж буй Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрх олгоно.

7. Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd-QdhB3EX6_a2mB4yb2P34e-AyFeanwJNqKOWA-Z9egR0yAA/viewform?fbclid=IwAR3Evf1xUExW3iuH4mB_ba34mkEWBgZUhYTocr86EnYAW7hEJ75enBE7Urg

8. Мэдээлэл авах дугаар: 7577-6777, 9934-1676

Дээш