“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах журам” –ын төсөлд санал авч байна

 Цаашид тус төвийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд үнэлгээний журам, үйл ажиллагааны зардлын жишгийг тогтоох шаардлага тулгарч  байна. Үүнд: 

  1. Мэргэжлийн сургалтын байгууллагыг төгсөгч болон бие даан ажил, амьдралаас чадамж эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлэх, баталгаажуулах чиглэлээр үндэсний хэмжээнд зохицуулах бодлогын баримт бичиггүйгээс сургалтын байгууллага бүр харилцан адилгүй журам боловсруулж, хэрэгжүүлж ирсэн нь үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэхгүй байна.
  2. Үнэлгээний нэгдсэн тогтолцоо бүрдээгүйн улмаас хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтэй ажилтнуудын ур чадвар ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байх үндсэн шалтгаан болж байна.

    Иймд дээрх нөхцөл байдлаас үүдэн үнэлгээний төвийн үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгийг боловсруулахад харьяа байгууллага, иргэдээс санал өгөх асуудал нээлттэй бөгөөд саналыг adilbish@mlsp.gov.mn ирүүлнэ үү.
 
Журмын танилцуулга болон төслийг Хавсралт хэсгээс татаж авна уу.

Дээш