Хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэл

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, үйлчилгээг бий болгон, салбар бүрийн оролцоог тэгш ханган ажиллахыг зорьж байна.

Хүүхдийн аюулгүй байдал, хөгжил, хамгааллыг хангахад олон талын оролцогчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу салбар бүрт өөрийн бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний хэм хэмжээ тогтоон хэрэгжүүлж ирснийг хүүхдийн эрхэд суурилсан, хүүхдэд ээлтэй байх зарчмын хүрээнд нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах зорилгоор хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй салбар бүрийн оролцоог хангасан “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулсан нь үр дүнтэй болж, хүүхдийн чиглэлээрх үйл ажиллагаа, үйлчилгээнд баримтлах хэм хэмжээг мэргэжлийн түвшинд нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон билээ.

Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооноос хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой эрүүл ахуй, орчны болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд болон олон нийтийн арга хэмжээ, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээн дэх хүүхдийн хамгааллын үйлчилгээнд хүүхдийн эрхийн хэм хэмжээг тогтоосон стандартуудыг эмхэтгэж, Та бүхний албан хэрэгцээнд хүргэж байна.

Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх хуулийн этгээд хүүхдийн эрхийг бодитой хангах үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх, мөн холбогдох байгууллагууд хяналт тавихад эдгээр хэм хэмжээг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэлийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэл
Дээш